Улсын хэмжээнд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор PCR шинжилгээ хийхэд 1,780 хүний хариу эерэг гарч, халдвартай нь батлагджээ. 

Сүүлийн хоногт шинээр батлагдсан дээрх тохиолдлын

  • 534 нь Улаанбаатар хотод
  • 1,245 нь орон нутагт бүртгэгдсэн бол 
  • Нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.

Мөн сүүлийн 24 цагт 1,934 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас 10,790 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 6,106
  • хүндэвтэр 3,577
  • хүнд 930
  • нэн хүнд 177 хүн байгаа юм.

Харамсалтай нь коронавируст халдварын улмаас эмчлүүлж байсан хоёр хүн өчигдөр нас баржээ. Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.