Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” хэмээх түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгууламж нурааж, буулгаж байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэл хийж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан:  "БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, гүйцэтгэгч "Хос санаа" компанитай гурвалсан гэрээ байгуулсан. Барилгын явцад Д.Эрдэмбилэг агсан хүнд өвчний улмаас нас барсан. Талийгаач зураг төслийн гүйцэтгэлд хяналт хийх боломжгүй болсон учраас оюуны өмчийг цуцлахтай холбоотой саналууд гарч эхэлсэн. Барилгын ажил бүрэн гүйцэд дуусаагүй байгаа үед иргэдийн зүгээс шүүмжлэлүүд ирсэн. Оюуны бүтээлийн зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт ирсэн. 

Түүнчлэн БОАЖЯ-нд барилгын ажлыг зогсоож, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байх хүсэлтийг гэргий болон ээжээс нь хүсэлт тавьсан. БОАЖЯ-наас 1 тэрбум 900 сая гаруй төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлэх хүсэлтийг Хос санаа компанид өгсөн. Хос санаа компани улсыг хохиролгүй болгоё гэсэн албан бичгийг явуулсан." гэлээ.