Хичээлийн шинэ жилийн нээлтийг цахимаар хийнэ
2021/08/31
Xичээлийн шинэ жилийн нээлтийг нэгдүгээр анги болон төгсөх ангийн сурагчид цомхон хийхийг зөвшөөрч магадгүй гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Боловсрол Шинжлэх Ухааны Яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулбал,
“Сургуулийн гадна цугларал болгохгүй учраас хичээлийн шинэ жилийн нээлт болохгүй. Бид нэгдүгээр ангид элсэж буй сурагчид болон төгсөх ангийнхны нээлтийг тэмдэглүүлэх талаар Улсын Онцгой Комисст албан бичиг илгээсэн. Гэхдээ хариу ирээгүй байна. Тэгэхээр өчигдөр оройн хурлаар гаргасан шийдвэр буюу нээлт тэмдэглэхгүй. Цахим буюу теле хэлбэрээр хичээлийн шинэ жилийг тэмдэглэнэ” гэлээ.