“Ард түмний индэр” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг боллоо
2014/05/20
Өнөөдөр “Ард түмний индэр” нээлттэй хэлэлцүүлгийн хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоотой хамтран, УИХ-ын гишүүн, Түүхийн шинжлэх ухааны доктор Ё.Отгонбаяр “ХХ зууны монголын тусгаар тогтнол ба гадаад хүчин зүйл” сэдвээр “Отгонтэнгэр” их сургуулийн оюутан, залууст лекц уншлаа.
Тэрээр үнэн түүхийг сонирхолтой хэлбэрээр бичих эрэлт, хэрэгцээ урган гарч байгааг анзаарснаа хэлж, өөрөө энэ ажлыг санаачлан эхлүүлээд явж байгаагаа дуулгалаа. Тиймээс түүх, соёлоо хамгаална гэдэг зөвхөн Ардын намын бус ард түмний эрх ашгийн асуудал болохыг онцолсон юм. Сүүлийн үед түүхийг гуйвуулан буруу бичих явдал хавтгайрсан учир монголын түүхийн судалгааг олон нийтэд түгээн сурталчлах, түүх, соёл, улс үндсээрээ бахархах ухамсар, мэдлэг, чадвар, хандлагыг залуу үед төлөвшүүлэх хэрэгтэйг хэллээ. Лекцийг сонсохоор 200 гаруй оюутан цугласан бөгөөд оюутнууд сонирхсон асуултандаа тодорхой хариулт авч харилцан ярилцаж санал солилцсон юм.
Зочин · 2014/05/23
ene batsumber gj luiwarchin hooson batsaan bs yu yaj iij bgaad turuus mungu hulgailchii gsn sanaatai ****** batsaan