Ерөнхий сайд ОХУ-ыг зорьлоо
2014/05/21
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Санкт Петербург хотыг зорилоо. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачлан, зохион байгуулж байгаа Олон улсын эдийн засгийн форумд оролцох урилга хүлээн авчээ.
Олон улсын эдийн засгийн форум үеэр Орос, Хятадын хооронд тавих төмөр замын асуудлыг Монголоор дайруулах талаар ярилцах аж. Мөн Орос Монгол хоёр орны харилцааны талаар санал солилцох юм байна. Ерөнхий сайдын айлчлал энэ сарын 25-нд буюу ням гаригт өндөрлөнө.