Н.Батшугар тусгай зөвшөөрлийн лицензээ мартсан уу
2014/05/22
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Надад ганц ч лиценз байхгүй. Цаашдаа нэг ч лиценз эзэмшихгүй” хэмээн мэдэгдэж байлаа.
Уг нь ч үнэн бололтой юм, хөөрхий. Авлигатай тэмцэх газраас иргэн Н.Энхбаярыг ухаж төнхчиж, бор оймстой хөлийг нь гозгонуулахдаа лицензийн асуудал гаргаж ирсэнгүй. Авлига, албан тушаалын хэргээр аавын хаалга татуулж, эцэст нь одоогийн Ерөнхийлөгчийн хайр энэрлээр эргээд нийгэмшүүлсэн дэг.
Харин эксийн хүү Батшугар ааваасаа тэс хөндлөн нэгэн аж. Түүнд хайгуулын тусгай зөвшөөрөл бий. “Содмаргад” ХХК-ийнх нь нэр дээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум болон Ховд аймгийн Дуут сумын зааг дахь 31617.97 га талбайн эзэмшлийн гэрчилгээ бүртгэгдсэн байна. Н.Энхбаярын сэргэн мандалтын үед буюу 2008 оны наймдугаар сарын 28-нд тэрхүү хайгуулын тусгай зөвшөөрлийг халаасалсан нь “Надад ганц ч лиценз байхгүй. Цаашдаа нэг ч лиценз эзэмшихгүй” гэсэн аавын амлалттай зөрчилдөнө. Тухайн үед экс энэ улсын эзэн шиг байв даа. Улс төрийн хүрээнийхэн төдийгүй бизнесийн салбарынхан түүнд сунан мөргөж, хормойдож, хотойдог байсныг түүхийн хуудас гэрчилнэ. Харамсалтай нь, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар түүний амьдралын хүрд буруугаар эргэж, амаараа шороо үмхэхэд хүрэв. Гэхдээ хүүгийнх нь нэр дээрх хайгуулын лиценз чимээ аниргүйхэн үлдсэн байна.
Таван жилийн хугацаатай олгогдсон лицензийн хугацаа ирэх жил буюу 2014 оны наймдугаар сарын 28-нд дуусгавар болно. 5032938 хэмээх бүртгэлийн дугаартай энэхүү лицензийн эзэмшигч нь “Сод маргад” ХХК-ийн захирал Энхбаярын Батшугар. Хачирхалтай нь, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар хайгуулын лицензээ АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй орхигдуулсан нь С.Баярцогтын гадаад дахь дансаа мартсантай утга нэг юм болов уу. Үнэхээр хөөрхий, аавынхаа асуудалд сэтгэлээ чилээгээд ор тас мартчихсан л байх. Түүнээс бус төдий насны хүү тэгтлээ худал ярина гэж юу байхав.
Жилийн 4926.72 төгрөгийн орлоготой мань хүн хоёр орон сууцтай, түүнийгээ 200 сая төгрөгөөр үнэлэхээ мартаагүй байж шүү дээ. За тэгээд, “Медиахолдинг” ХХК-ийн Л.Чинбатад 205660.73 төгрөгийн зээлтэй гэдгээ ч зурайтал тоочсон байсан. Тийм атал лицензээ ор тас орхигдуулсныг нь ойлгоход бэрх. Магадгүй эцгийн нь хэлсэн эргүүлж ухагдах “хэрэг” болох вий хэмээн эмээсэн байж мэднэ. Уг нь Монголбанкны дэд Ерөнхийлөгч Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөсөн нь тогтоогдвол мөн ч том асуудал дэгдэнэ ээ дээ. Хал үзэж, халуун чулуу долоогоогүй болохоор хөрөнгөө нууснаас үүдэх хор уршгаа тооцоолоогүй бололтой.
Д.ДОРЖ
akh ni · 2014/05/23
Minii duu ter litsenzi-ee ard tumendee butsaagaad u****khuu?Chamd gai bolno shuu
Зочин · 2014/05/23
N.Batshugar iin tuhai ym uu esvel E. Batsgugariin tuhai yu?
Dorj · 2014/05/23
Uym shudarga baih saikhan. Nasaaraa bisnes hiigeegui Enkhbayar haanaasaa iim mongoor huudee 2 bair, gazriin litsenz avah ve dee. Manai huuli hyanaltiinkhan orovdood neg ih sohoogui baih. Tuunees bish medej l taarna shuudee.
Зочин · 2014/05/23
Ene Batshugar Enkhbayariin tursun huuhed mun uu. Bish gej duuldah yum
Зочин · 2014/05/23
Яагаад лицензтэй байж болохгүй гэж,өмхий хятад,солонгосууд авах ёстой юу,,энэ сэтгүүлчид гэж ******ийн шарилжууд далд ороосой билээ.
Зочин · 2014/05/23
Хүний ******д бүү дурла сэтгүүлч гуай. Өчнөөгөөр нь лиценз авсан хүний хойноос хөөцөлд
Зочин · 2014/05/23
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag