Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг АТГ-т шалгуулах хүсэлтийг өглөө
2022/02/15
Сэтгүүлч С.Будрагчаа БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус байх магадлалтай үйлдлийг шалгуулах өргөдөл, баримтыг АТГ-т хүлээлгэн өгөхөө мэдэгдэж мэдээлэл хийлээ.
Тэрээр “Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон нь албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглан өөрийн дүү Ж.Содбилэгийн нэр дээр байдаг компанитай түрээсийн гэрээ гэгчийг байгуулж төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015-2021 оны хооронд 845 саяас 1 тэрбум 120 сая төгрөгийг жил бүр шилжүүлж байсныг нотлох баримтын хамт хүргүүлж байна. Тус сургуулийн данснаас жил нийт 46 удаагийн гүйлгээгээр 5 тэрбум төгрөгийг гаргуулсныг шалган тогтоохын зэрэгцээ хуульд заасан хатуу хариуцлага тооцохыг хүсэж байна" гэлээ.
Мөн "Өөрийн гэм буруутай үйлдлийг нуух зорилгоор санхүүгийн баримтаа нуусан, түрээсийн гэрээ байгуулахдаа зах зээлийн үнэлгээнээс 3-5 дахин их байхаар тогтоосон, түрээсийн компанийг сонгохдоо сонгон шалгаруулалт зарлаагүй, мөн нөхрөө өөрийн сургуульд багшаар ажилд авч сар бүр 4,5-10 сая төгрөгийн цалин олгож төрийн өмчийн мөнгийг шамшигдуулсан байна. Гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэж итгэж байна" гэсэн юм.
хаха · 2022/02/15
Тэр дүүгийн гээд байгаа барилга аягүй бол өөрөө уг газрын зарсаны хөлсөнд авсан барилга байгаа даа. Тэгээд дүүгийнхээ нэр дээр гэрчилгээг авчаад нэмээд түрээслэсэн гэж байх вий дээ. Хүн гэдэг амьтан маш их зальжин шд