Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авч байсан
2022/02/18
"Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-нд тагнуулын байгууллагаас баривчлан саатуулж, гэрт нь нэгжлэн явуулсан.
Энэ талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Тагнуулын байгууллага Эрүүгийн хууль дахь “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоодог.
Үйл явдалтай холбогдуулан прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийж байна.
Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг даалгавар биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон тул 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр баривчлан саатуулсан.
Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж мөнгөн урамшуулал авч байсан. Түүнийг үйлдэл дээр нь баривчилсан.
Түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, валют илрүүлэн хураан аваад байна" гэв.
Зочин · 2022/02/20
Ц.нямдорж л их юм ярих байхдаа
ESUIGEN · 2022/02/20
Зочин · 2022/02/19
Батзандан О.Магнай хоёр энэ тагнуулыг ид мөнгөөр туйлж явахад нь ямагт цуг явдаг байсан ш дээ. Тэр хоёр хулгайчийг барьж яллаач.