Б.Батцэцэг: Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа. Иргэдээ авахаар ЭСЯ-ны ажилтнууд хил дээр ирсэн
2022/02/26
Украинд байгаа монгол иргэдийг татан авч байгаа талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг мэдээллээ.
Тэрбээр "Варшав дахь ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас 1, Польшийн хил дээр ирсэн гурав нийт дөрвөн иргэнээ авлаа.
Өчигдөр орж ирсэн 4, өнөөдөр орж ирсэн 4, нийт найман иргэнээ одоогийн байдлаар Польш улсад авчраад байна.
Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа бөгөөд эдгээр иргэдээ авахаар Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд мөн хил дээр ирсэн болно" гэв.