Сансар огторгуйн сонирхолтой баримтууд
2014/05/22
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш сансар огторгуйн талаар мэдлэг, ойлголтоо тэлэхийн төлөө байнга шинийг эрэлхийлж туршсаар ирсэн.
Эртний Инкүүд, Вавилончууд, Египтүүд сансар огторгуй, од гаригсийн талаар шинжлэх ухааны түвшинд ажиглалт, судалгаа хийж, цуглуулсан мэдээллээ өдөр тутмынхаа амьдралд ашигласаар ирсэн байдаг. Тэгвэл өдгөө уг шинжлэх ухаан илүү өндөр түвшинд хөгжсөн бөгөөд сансар огторгуйн талаар сонирхолтой тоо баримтууд нэмэгдсээр байна.
Сарны тухай
Сар нь дэлхийн цорын ганц дагуул бөгөөд одоогоос 4.6 тэрбум жилийн өмнө үүсэн бий болжээ. Харин нарны аймаг бүрэлдэн бий болсноос хойш 30-50 сая жилийн дараа үүссэн байна. Сарны анхны судалгааг 1959 онд ЗХУ “Сарны хөтөлбөр”-ийн хүрээнд хийж байсан бол 1969 онд АНУ-ын Аполлон 11-ийн Нейл Армстронг анх саран дээр хөл тавьсан байна. Түүнээс хойш нийт 12 хүн саран дээр буужээ. Сарны таталцах хүч дэлхийнхээс бага тул Та саран дээр одоо байгаа жингийнхээ 1/6 хүртэлх хэмжээтэй тэнцэхүйц жинтэй байх нь байна.
Хамгийн сонирхолтой нь сар дэлхийгээс жил тутам 3.8 см-ээр алслагдаж байгаа бөгөөд одоо дэлхийг 27.3 өдөрт бүтэн тойрч байгаа бол 50 тэрбум жилийн дараа гэхэд дэлхийг 47 хоногт бүтэн тойрдог болно гэсэн тооцоо байдаг.
Санчир гаригийн тухай
Санчир гариг нь нарны аймгийн зургаа дахь гариг бөгөөд шөнийн тэнгэрт энгийн нүдээр харагддаг гаригсийн нэг юм. Энэхүү гаригийг 1610 онд одон орон судлаач Галилео Галилей анх нээжээ. Санчир гаригийг Вавилончууд, алс дорнодын судлаачид эртнээс ажиглаж ирсэн байна.
Дэлхийн жилээр Санчир гариг нь 29.4 жилд нарыг бүтэн тойрдог тул эртний Ассирчууд түүнийг “өндөр настан” хэмээн нэрийддэг байжээ. Тус гариг нь устөрөгчөөс бүрэлдсэн бөгөөд гүнд нь ойртох тусам устөрөгчийн нягтаршил нэмэгдэж, төмөрлөг шинжтэй болдог. Бусад гаригтай харьцуулахад Санчир гариг мөс, чулуу, нүүрсний тоосонцроос бүрдсэн том цагаригтай юм. Энэхүү цагариг хэлбэртэй цацраг нь тус гаригаас 120,700 километрийн зайд эргэлдэж байдаг.
Өдгөө Санчир гаригийг судлах зорилготой 4 сансарын хөлөг тус гариг дээр буусан бөгөөд Кассини хэмээх сансарын хөлөг нь Санчир гариг, цагаригийн талаар эх дэлхий рүү мэдээлэл явуулсаар байна.
Ангараг буюу Улаан нүдэн гаригийн тухай
Ангараг гариг нь нарны аймгийн дөрөв дэх гариг юм. Тус гариг нь улаан өнгөтэй тул “Улаан нүдэн гариг” гэх бөгөөд эртний Ромын дайны бурханы нэрээр нэрлэгдсэн байна. Ангараг гаригийн гадаргуу нь хуурай газар бөгөөд агаар нь нүүрстөрөгчийн давхар ислээс бүрдсэн байдаг.
Ангараг гариг руу судалгааны 39 сансарын хөлөг илгээснээс 16 нислэг амжилттай болсон байна. Анх Марсник нэртэй судалгааны хөлгийг 1960 онд Ангараг гариг руу ЗХУ илгээж байсан бол 2016 онд Европын Холбооноос ангараг гариг дээр амьд амьдрал байгаа эсэх, тус гаригийн гадаргуу, орчин, мөн хүн илгээхэд учирч болзошгүй аюул зэргийг судлах зорилготой сансарын хөлөг хөөргөхөөр төлөвлөөд байна. Ангараг гаригаас тасарсан солир нь олон сая жилийн турш огторгуйд хэрэн тэнүүчилж байгаад дэлхийн дээр унасан тохиолдлуудыг уг гариг руу сансарын хөлөг илгээхээс өмнө эрдэмтэд судалсан байдаг.
ЭНХМЭНД · 2017/10/22
МАШ СОНИРХОЛТОЙ
намуунзаяа · 2016/10/03
надаа маш их хэрэг боллоо баярлалаа
Бадамсүрэн · 2016/05/12
надад их гоё санагдлаа
Зочин · 2016/04/07
geriin daalgavart tus bollo
Зочин · 2015/10/06
Йооббшборббо
Зочин · 2015/09/02
Хаьр гаригт амьд биасдфгхжжклл;Ьь
Зочин · 2014/11/17
tun heregtei medeellee oruulsan bna
Зочин · 2014/11/17
tun heregtei medeellee oruulsan bna
Зочин · 2014/05/26
Үдшийн гялаан,үүрийн цолмон гэжмонголчууд бид эрт дээр үеэсээ нэрлэж ирсэн юм.Монголчужд ч гэсэн сансар огторгуйг судалж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн түүхтэй.