2028 он гэхэд УБ хотод ядуу иргэн байхгүй болно
2014/05/23
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжин баталснаар үдээс хойшхи чуулганы хуралдааныг өндөрлөсөн.
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-аас баталснаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл хэрэгжих боломжтой юм.
Зээлийн нөхцлийн тухайд, Азийн хөгжлийн банкаас хийгдэх 20 сая ам.долларын хөрөнгийг манай тал жилийн хоёр хувийн хүүтэйгээр авч, 25 жилийн хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээжээ. Ингэхдээ эхний таван жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр Азийн хөгжлийн банктай тохиролцжээ. Түүнийг нийгмийн даатгалын сангууд болон нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн интернэтэд суурилсан идэвхитэй горимоор ажиллах нэгдсэн мэдээллийн сан үүсгэж, иргэд өөрсдийн оршин сууж буй газраас Нийгмийн даатгалын болон халамжийн үйлчилгээний талаар мэдээлэл авах, даатгал болон халамжийн үйлчилгээнд хамрагдах боломж бүрдэх гэнэ. Мөн нийгмийн халамжийн мөнгөн тэтгэмжийн тогтолцоог шинэчлэх, нийгмийн халамжийн хавтгайрсан давхардсан үйлчилгээг үр оновчтой эзэндээ хүрсэн болгоход зээлийг зарцуулах ажээ.
Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө УИХ-аар Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн 81.1 хувийн саналаар баталсан юм. Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаанд 60 гишүүн оролцсоноос 41 нь зээлийн хэлэлцээрийг байгуулах нь зүйтэй хэмээн үзэж дэмжсэн. Ингэснээр гэр хороолол дэд бүтцийн шугам татах, иргэдэд зээл олгох замаар байшинг нь сайжруулах, бичил болон жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгож ажлын байр нэмэгдүүлэх. 2028 он гэхэд Улаанбаатар хот ядуу амьдралтай иргэн бараг байхгүй болно. Мөн агаарын бохирдол эрс буурна гэж УИХ-ын гишүүд үзлээ. Эхний ээлжинд 224 сая ам.долларын зээлийг Азийн хөгжлийн банкнаас авах юм.
Зочин · 2014/05/30
сайхан ******х юм энэ манай саадууд. хөөрхий унана да унана. чанга унана өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ. дэлхийн хүн ардын амьдрал өдөр сараар өөрчлөндөж байхад манай улсынх болохоо 10 20 жилээр ярих юм. Нөгөө балдан гуай хүүхдээ чамайг том болохоор хойд баян бадангийн хүргэн болгон гэдэг шиг *****************юм даа. ард түмнийг юу ч бичиж болох цагаан цаас гэсэн Мао зэ дунгийн гэрээслэлийг хэрэгжүүлээд байна уу. хоёр сая есөн зуун чингис сэрлээ ч гэх шиг үгүй мөн балайрч өгөх юм аа. одоо ард түмэн хаширсан, хошгирохгүй байлгүй дээ
Зочин · 2014/05/25
Odoo yduu uls bagasaj bj l 2012 ond hurne biz de. Tegehgui odoo odroos odort nemegdeed bhaar ter vyd amjihuu ***** mynguujing.n vlger yrih ymaa
Зочин · 2014/05/25
2028 on gehed odoo nohoin hool idej bga humuus ulsuud uhchih bailgui de
Зочин · 2014/05/24
kkk ta nar bgaa tsagt mongol mun hugjih bhdaa
Зочин · 2014/05/24
Зочин · 2014/05/24
Bieleh boltugai