Монгол эрчүүдийн дундаж наслалт 67 байна
2022/03/18
Манай улсын нийт хүн амын 49.1% нь эрчүүд байна.
Тэдний 69% нь хотод, 31% нь хөдөө амьдарч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Мөн хилийн чанадад 6 болон түүнээс дээш сараар оршин сууж байгаа 52 мянга гаруй эрэгтэй бий аж.
Улсын хэмжээнд 2021 оны жилийн эцэст 73 мянга гаруй хүүхэд мэндэлсний 51% нь эрэгтэй хүүхэд байна. Харин 18-29 настай эрчүүдийн 17.1 хувь, 50-59 насны эрчүүдийн 86.3 хувь нь эх орныхоо хугацаат цэргийн албыг хаажээ.
Эрчүүдийн дундаж наслалт 67 байна.
2021 оны байдлаар нийт 586.8 мянган эрэгтэй ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас
- хөдөө аж ахуйн салбарт 158.5 мянга буюу 27%,
- аж үйлдвэрлэл, барилгын салбарт 168 мянга буюу 28.6%,
- үйлчилгээний салбарт 260.4 мянга буюу 44.4% нь ажиллаж байна.
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогоор дөрвөн эрэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой байна. Энэ нь сүүлийн жилүүдэд тогтмол өссөн үзүүлэлт юм. Тодруулбал, 2000 оны улсын тооллогын дүнгээр 10 эрэгтэй тутмын нэг нь дээд боловсрол эзэмшиж байсан бол, 2010 онд энэхүү дундаж үзүүлэлт тав байжээ.
Зочин · 2022/03/20
Zaluu erchuud arhi, tamhind orj buteen baiguulaltiin ajil hiihgui baina saindaa l haruul manaach, lam huvarga, haltuuriin jolooch bolj baina
Зочин · 2022/03/19
Эмэгтэйчүүд эрчүүдээс 8 насаар илүү урт наслаж 5 насаар эрт тэтгэвэрт гарах нь зөв үү эр эм ялгалгүй 60 аас тэтгэвэр гаргах бус уу бодмоор сэдэв ээ