С.Эрдэнэ Х.Баттулгыг АН-ын гишүүн биш гэв
2022/03/31
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр боллоо.
Хуралдаанаар Ардчилсан намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэсэн юм.
Үүнтэй холбогдуулан, АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын Нарийн Бичгийн Дарга О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ.
Тэд Улсын дээд шүүхийн шийдвэрийг АН-ын нэг жил гаруй үргэлжилсэн талцлыг эцэслэсэн түүхэн шийдвэр болж, асуудлыг нэгмөр шийдэгдсэн хэмээв.
Мөн энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ: "Х.Баттулга АН-ын гишүүн биш ээ. Энэ хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшиж сонгогдсон. Хуулиараа намын гишүүнчлэлээсээ түтгэлзсэн. Хууль ёсоор албан ёсны АН-д гишүүнчлэлээ сэргээх тухай хүсэлт ирүүлээгүй. Хууль ёсны АН-аас албан ёсны батлах аваагүй. Хаанаас юу яваад авч явааг би мэдэхгүй байна " гэсэн юм.