Х.Баттулга: Хүүхэд, хөгшидгүй саналаа өгч, намын даргаа сонгож байгаад баярлалаа
2022/04/03
Өнөөдөр АН-ын даргын сонгууль 09.00-20.00 цагийн хооронд явагдаж байна. Нэр дэвшигч Ж.Батсуурь өчигдөр нэрээ татсан ч саналын хуудсыг хэвлэсэн байсан тул санал хураалт хоёр нэр дэвшигчийн дунд болно гэдгийг Дотоод сонгуулийн хорооноос мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл дөнгөж сая Ерөнхийлөгч асан Х.Баттулга, өөрийн амьдардаг Хан-Уул дүүрэг дахь санал өгөх байранд ирж, саналаа өглөө. Тэр АН-ын даргад өөрөө нэр дэвшиж буйг уншигчдад дахин сануулъя.
Саналаа өгч дуусаад тэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Сонгуульд хүүхэд, хөгшидгүй маш идэвхтэй оролцож байгааг харах сайхан байна. Одоо бидэнд ухрах арга байхгүй. Сонгуульд ийм идэвхтэй оролцож байгаад баяртай байна.
Монголчууд бид бие биенээ хэмлэлдэж боллоо. Одоо амьдрал, ахуйгаа бодъё. УДШ бүртгэж авах ёстой. Бүртгэлийн л ажиллагаа. Бүртгэлийн явц дээр битгий улс төржөөрэй. Бид дүрэм журмаа мөрдөж сонгуульд орсон. Өөр нам байгуулна гэдэг асуудал байхгүй, цуурхал шүү" гэлээ.