Үндэсний статистикийн хорооноос 2022 оны гуравдугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулж байна.

Эдгээрээс онцолбол, нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2022 оны гуравдугаар сард 2,381 төгрөг байсан талаарх мэдээлэл байна. Үүнийг сүүлийн гурван жилийн мөн үетэй нь харьцуулж үзвэл

  • 2019 оны гуравдугаар сараас 36.8 хувь,
  • 2020 оны 3 дугаар сараас 33.6 хувь,
  • 2021 оны 3 дугаар сараас 64.8 хувь өссөн үзүүлэлт болж байна.

Мөн өмнөх сараас 5.6 хувь буюу 126 төгрөгөөр нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод АИ-92 бензин 2,390 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.