УИХ-ын гишүүд, төрийн бусад албан хаагчид салаавч гаргаж, нийгэмд нэгэн шинэ моод дэлгэрүүлсэн.
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, Г.Баярсайхан, “Хас”-ын хэмээх Ч.Ганхуяг нар УИХ-ын чуулганы танхим болон төрийн албан хаагчийн өөдөөс салаавч гаргасан. Бүр Төрийнхөө ордон руу хүртэл салаавч үзүүлсэн. Харин эрхмүүдийн дэлгэрүүлсэн салаавч өдгөө эмэгтэй гишүүдэд халдварлаж эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ байнгын хорооны хуралдаанаар Ц.Нямдорж гишүүний өөдөөс арай шинэлэг маягийн салаавч үзүүлжээ. Энэ нь магадгүй эмэгтэйчүүдийн үзүүлэх ёстой салаавч байх. Тэгэхээр одоо бусад эмэгтэйчүүд ч ийн дунд хуруугаа гозойлгож салаавч өгч байгаагаа илэрхийлэх байх. 
 
А.Гал