“Дансаар чинь мөнгө шилжүүлж аваад буцааж өгье” гэж хэлээд картнаас бэлэн мөнгө авч залилжээ
2022/04/18
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 17-ны өдөр “Банкны картаа алдчихлаа” гэсэн дуудлага мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн алба хаагчид шалгахад 53 настай иргэн М-ийн картыг 32 настай Н “Дансаар чинь мөнгө шилжүүлж аваад буцааж өгье” гэж хэлээд картнаас нь бэлэн мөнгө авч залилсныг тогтоосон байна.
Иймд иргэн та бүхэн өөрийн эд зүйлээ сонор сэрэмжтэй авч явж, танихгүй хүнд туслахдаа хянуур байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар