О.Баасанхүү: Лавров, Ван И нар Б.Батцэцэгийг тоохгүй, сонсохгүй байна
2022/04/21
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, УИХ-аас баталсан Төсвийн тодотгол, мөн АНУ, ОХУ, БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайдуудын асуудлаар болон АН-ын ҮБХ хуралдаж Үндсэн дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан ҮДХ-ны журам, ДоСХ-ны журамд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар С.Эрдэнэ даргатай АН-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү: " Ер нь их шившигтэй юм болж байна. Манай Ерөнхий сайд мэдлэг боловсролгүй, туршлагагүй хүн гэдгийг бид мэдэж байгаа. Үүний зовлонг Бүгдээрээ амсаж байна. Өөрөө тийм байлаа гэхэд баг нь туршлагатай, мэдлэг, чадвартай хүмүүс байх ёстой. Харамсалтай нь баг нь ч тийм биш байна.
ОХУ-д манай гадаад бодлогыг Ө.Энхтүвшин гээд тэтгэврийн насны өвгөн авч явж байна. Хүү нь Э.Золбоо гээд дэд сайд хийж байна. Тэр өвөөг нааш нь авчрахгүй юм уу? Чадалтай, мэдлэгтэй, оросуудтай харилцдаг хүмүүсийг элчин сайдаар томилохгүй юм уу?
Сонин.мн сайт дээр ОХУ-аас Монгол улсад сууж байгаа ЭСЯ мэдэгдэл гаргахдаа та нартай бүх талаар ярилцая, бүх талаар тохирьё, бүх талаар хэлэлцье, бид бүх талаар ойлголцож чадна, бид мянга мянган жилийн түүхтэй сайн хөрш, сайн найз нар гэж байна. Ийм байхад бид 300 тэрбумыг тэнд өгсөн нь дээр юм уу? Эсвэл 30-40 хувь хямд шатахуун авах улстөрийн, геополитикийн бодлого, гадаад бодлогын элчин сайдаа солих нь дээр юм уу? гэдгээ сайн бодох хэрэгтэй. Хятад хилээ хаалаа гээд ахиад өөр газар нүхэлчихэе, энд боомт нээе гээд монгол улсын тусгаар тогтнолд аюул учруулахуйц явуургүй үйл ажиллагаа хийж байна. Гэтэл хятадууд нь Шанхайд корона гарсан болохоос Замын-Үүдэд гараагүй. Задгай тээврээ хийсэн ч болно. Танай элчин сайд өөрөө ажиллахгүй байна гэлээ. Тэнд шоронгын дарга элчин сайд хийж байна. Сая лабораторийн асуудал дээр ч тэнд байгаа элчин сайд нь нэг эрдэмтэнтэй уулзаад байр суурийг нь илэрхийлээд явуулчихаж болох байсан. Гэтэл АНУ-д суугаа элчин сайд нь вино судлаач, аялагч, сигар татагч хүн байна. Ийм байдлаар гадаад бодлогоо авч явж байж улс орноо яаж зөв зүйтэй авч явах юм бэ?
Гадаад хэргийн сайдаа огцруулаач ээ, Лавров тоохгүй байна. Өөрсдийнхөө шар мэдээнд манай гадаад хэргийн сайдыг дооглож бичиж байна. Хятадын гадаад хэргийн сайд нь бас сонсохгүй байна.
Бүр чадахгүй бол, заавал тэтгэвэрт гарсан хүн хэрэгтэй юм бол Л.Эрдэнэчулуунаа явуул л даа. Тэр хүн чинь Лувсангийн хүү, Ширнэндамдингийн удам гээд оросуудын бараг баруун гар байж байгаа шүү дээ. Тэгэхгүй бол юмны үнэ өсөөд байх юм байна. Эцэст нь Монгол улс дампуурах юм байна гэж анхааруулж байна. " гэв.
Зочин · 2022/04/28
АН-ын хулгайчуудтай юу ярьж юу бүтээж байсан билээ. Ялангуяа одоо Орос Хятадыг үзэн ядагч эвлэрэшгүй дайсан гэдгээ АН хоёр хөршид бүр ил тод харуулсан. Хуурамч зальхай зангаа таниулсан. Та нартай ёстой юу ч ярихгүй .Нөхөрсөг бус дайсан ,баруунд долигногч гэж үзнэ.
зочин · 2022/04/27
Мэдлэг мэргэжил дулмиг геополитикийн анхны гаргалгаагүй хүнтэй 2 хөрш юу ярих билээдээ!
Зочин · 2022/04/27
Yalgasankhuu mini duugui batj uzeech.
Зочин · 2022/04/22
Lol · 2022/04/21
Хуцалгүй зайлаа АНуусын хулгайчууд
Зочин · 2022/04/21
Үнэн үгэнд хүмүүс дуртай биш л дээ
Зочин · 2022/04/21
Монголчуудыг хүн гэж тоодог улс бараг байхгүй дээ өлөн золбин хулгайч луйварчдаас бүрдсэн улс
Zochin · 2022/04/21
Үнэн үг хэлжээ
иргэн · 2022/04/21
үнэнийг л хэлжээ.
Зочин · 2022/04/21
Чи гудамжны хүн. Олон юм хуцахгүй мөрөөрөө амьдар
Зочин · 2022/04/21
unen l hellee
Зочин · 2022/04/21
дэслэгч баасанхүү жунай ах хаана явна миеэ ахтайгаа ойр байгаарай