Он гарснаас хойш тэмбүүгийн 894 тохиолдол бүртгэгджээ
2022/04/28
Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчнөөр /БЗХӨ/ жилдээ 16000 гаруй хүн өвчилдөг байна. Нийт бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчний 40 хувийг тэмбүүгийн халдвар дангаараа эзэлдэг статистик бий. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сарын мэдээллээс харвал 2022 он гарснаас хойшхи гурван сарын хугацаанд тэмбүүгийн 894 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн сүүлийн үед төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх нь ихэсжээ. Тодруулбал, 2021 оны байдлаар 100 мянган амьд төрөлтөд 26.5 байна. Төрөлхийн тэмбүү нь жирэмслэлтээс өмнө болон дараа авсан халдвар нь жирэмсний 14 долоо хоногтой үеэс урагт халдварладаг аж. Мөн эхийн нас, тэмбүүгийн үе шат, эмчилгээ, ургийн дархлааны чадамж зэргээс хамааран эх болон урагт нөлөөлөх эрсдэл нь нэмэгддэг байна. Уг халдварыг авснаас хойш дөрвөн жилийн дотор эмчилгээ хийлгээгүй бол ургийн 70 хувь нь халдар авдаг аж. Ингэхдээ урагт эхний гурван сартайдаа зулбах, дутуу төрөх, эрхтэн тогтолцооны гажигтай төрөх, амьгүй төрөх хүртэл сөрөг нөлөөтэй юм.
Мөн төрөлхийн тэмбүүтэй төрөлтийн 48 хувь эмчийн хяналтад ороогүй эхчүүд аж. Гэхдээ хяналтад орж, үзлэг шинжилгээнд хамрагдсан ч төрөлхийн тэмбүүтэй төрөх тохиолдол байна. Жишээлбэл, иргэн хяналтад орж, эхний шинжилгээг өгөхөд хэвийн гарсан ч төрөх дөхөх үед дахин шинжилгээнд хамрагдахад тэмбүүгийн халдвар авах тохиолдол олноор гарах болжээ. Үүнээс болж хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж, өвчний хүндрэлийн даахгүйгээр эндсэн. Гол шалтгаан нь гэр бүлийн гадуурх харилцаанаас үүдсэн гэдгийг ӨЭМТ-ийн эмч хэллээ.
Тэмбүүгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ:
-Эрүүл аж төрөх ёс, ариун цэвэр ялангуяа бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахих, аюулгүй бэлгийн харьцаа, бэлгэвч хэрэглэх талаар мэдлэг, дадалтай болох.
-Жирэмсний хяналтад эрт хамрагдаж, тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдах.
-Тэмбүү өвчин илэрсэн тохиолдолд эмчийн хяналтад эмчилгээг бүрэн хийлгэх.
-Бэлгийн хавьтагчаа шинжилгээ, эмчилгээнд хамруулах.
-Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд заавал үзлэг шинжилгээнд хамрагдсанаар тэмбүү өвчнөөс сэргийлэх боломжтой юм.
tembyy har abdar?.... · 2022/04/29
yunaas ch aidaggyi hyyrmag zaluus tembyynees ch byyr ch aihgyi syy!!!zytgyyleed zyygdeed baih sanaatai dag syy!!!!tembyy manan haranhyi har manan dynd Mongolchyyd maani heerhen zaraitai bygdiig seb hiilgeh gene dee!!!