АН-ын 330 сумын намын дарга нар Х.Баттулгыг бүртгэхийг шаардан Улсын Дээд шүүхэд шаардлага хүргүүлжээ
2022/05/02
Ардчилсан намын 330 сумын дарга нар 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод хуралдаж, Ардчилсан намын бэрхшээл, амжилт, ололт, алдаа, дутагдлаа дүгнэн хэлэлцлээ. Ардчилсан намын 330 сумын намын дарга нар 2022.05.08-ны өдөр нэгэн зэрэг сумын намын хурлаа хийхээр 100 хувь санал нэгдэж, сумын намын хурлуудаа товлон зарлалаа.
Уг хуралдаанаар өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал, эрх баригч хүчний үйл ажиллагаанд дүгнэлт өгөх, ардчилсан намын эв нэгдлийн талаарх уриалга, шаардлагуудыг гаргах, УДШ-д Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулгыг бүртгүүлэх асуудлыг нэн тэргүүнд шаардан хэрэгжүүлж, шат дараалсан арга хэмжээг улс орон даяар өрнүүлэхээр бүх сумдын намын хурлыг товлон зарлалаа.
Гаргасан шаардлага шийдвэрээ бүх сумдын намын дарга нар гарын үсгээ зурж, тамгаа дарж, утасны дугаар холбогдох мэдээллүүдийг УДШ болон УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлжээ.
УИХ дахь АН-ын бүлэгт 3 хоногийн хугацаатай шаардлагыг хүргүүлж байгаа бөгөөд энэхүү хугацаанд та бүхэн хуралдаж эв зүйгээ олохыг шаардаж байна. Хэрэв үгүй бол анхан шатны намын дарга нар УИХ-ын гишүүд Та бүхэнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье гэжээ. Мөн УДШ-д бидний хууль, дүрэм, журмын дагуу сонгосон намын дарга Халтмаагийн Баттулгыг баталгаажуулж өгөхийг шаардаж, 330 сумын намын дарга нар тамгаа дарж, гарын үсгээ зурж баталгаажуулж байна. 2022.05.08-ны өдөр улс орон даяар 330 сум маань нэгэн зэрэг хуралдаж бүх гишүүдийн хурлаараа асуудлуудаа үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.
Зочин · 2022/05/02
Хүчтэй байна. УДШ бүртгэх нь хуульд нийцэх юм байна.
Зочин · 2022/05/02
Бууны нохдууд гэж
Одонгүй · 2022/05/02
Баттулга ойролцоогоор 3000 орчим хүнийг Алтангадас одонгоор шагнасан намайгл шагнаагүй
Бат инженер · 2022/05/02
Зөв шүү дээ. АН хэдий болтол посткоммунистуудын болон түүний гар хөл болсон Эрдэнэ тэргүүтний тоглоом байх юм
Зочин · 2022/05/02
жанкуу жонхуурч эхэллээ та минь ээ