Монголын зах зээлд 2 их наяд төгрөгийг эргэлдүүлсэн КОЙН гаргагч нарын шалгаж эхэлсэн үү
2022/05/05
Өнгөрсөн оны наймдугаар сараас Монголын хөрөнгийн зах зээлд шинэ урсгал болж хүчтэй орж ирсэн криптовалютын арилжаа ихээхэн эрчимжиж хүн бүр амандаа койн ярьж байсан нь саяхан. Тэд маш олон хүмүүсийг койн гэгчтэй танилцуулж тэднээс хөрөнгө оруулалт нэрээр их хэмжээний мөнгө татаж эхэлсэн байдаг.
Яг энэ байдлаар манай улсад бие даасан 11 койн хөрөнгийн зах зээлд гарсан. Тэгвэл Монголын зах зээлд 2 их наяд төгрөгийг эргэлдүүлсэн гэх койнтой холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.
Тодруулбал, Монголбанк, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/, Санхүүгийн зохицуулах хороо, Эрүүгийн цагдаагийн газар /ЭЦГ/ зэрэг байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг гарч, койнтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ.
Харин энэ талаар Тагнуулын ерөнхий газрын албан эх сурвалжаас тодруулахад энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариулт өгсөн юм.
Зочин · 2022/05/06
tsag saihan bolhoor osoood l garad irne