С.Ганбаатар: Л.Оюун-Эрдэнэ махаа зулгааж, их ядарч, 65 хүнд бариулж идүүлэх гэж байх шиг байна
2022/05/13
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж буй шаардлагын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ махаа зулгааж байна. Их ядарч, 65 хүн түүнийг барьж идэх гэж байх шиг байна. Цахим хөгжил, харилцаа холбоо, Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахгүй бол болохгүй нь гэсээр оруулж ирсэн. Хагас жил болоход сайдтай, сайдгүй Монголын амьдрал яваад л байна.
Сайдын төлөө нүдээ өгөхөөс буцахгүй фракцуудын зодооноо зохицуулж чадахгүй эрх баригчид Монголын ард түмний өмнө ичиг ичиг. Төсөв, сандал нь бэлэн байхад сайд нь хурдан очиж ажлаа хийж, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд онцгой анхаармаар байна.
Хил гацаанд орж, иргэдийн амьдрал улам бүр хэцүү болж байгаа. Та бүхний цалин халаасандаа байхдаа 40 хувь нь дээрэмдүүлж байна" гэлээ.
УИХ-ын зарим гишүүн Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдыг томилохыг шаардаж байгаа аж.
Зочин · 2022/05/13
2 танхим хамгийн зөв сонголт.Ерөнаиилөгч дээд шүүх монгол банкаа томилдог бас доод танхимаа хянадаг
Зочин · 2022/05/13
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог үүнийг л параламентийн засаглал гэдэг болхоос одоо бид мапийн засаглалтай нам хэрэгтэй үе
Зочин · 2022/05/13
Хурдан сайдаа томилж ажилд нь оруулахгүй бол дараагийн сонгуулын ажил эхлэх гээд л байх шиг