Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм болох Илон Маск “Twitter” нийгмийн сүлжээний хуурамч хэрэглэгчдийн талаар тодруулга авах хүртлээ тус платформыг 44 тэрбум ам.доллароор худалдан авах үйл явцаа ахиулахгүй гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.

 

“Twitter” энэ сарын эхээр АНУ-ын Үнэт цаас, биржийн комисст /SEC/ хүргүүлсэн баримт бичигтээ өдөрт тутмын идэвхтэй хэрэглэгчдийнх нь 5 хүрэхгүй хувь нь хуурамч буюу спам хаяг гэж дурдсан байна.

 

Харин И.Маск “Twitter”-ийн хэрэглэгчдийн 20 орчим хувийг ийм хаяг эзэлдэг гэж тооцоолж байгаа бөгөөд түүнээс ч өндөр байж болзошгүйд санаа зовниж байгаа аж. “Би Үнэт цаас, биржийн комиссын тайланд үндэслэн саналаа тавьсан. Өчигдөр “Twitter”-ийн гүйцэтгэх захирал хуурам хаяг 5-аас бага хувийг эзэлдгийг батлахаас татгалзлаа. Үүнийг батлагдах хүртэл гэрээг урагшлуулахгүй” гэж И.Маск “Twitter” хуудсаараа дамжуулан мягмар гарагт мэдэгдсэн байна.

 

И.Маск спам хаягуудын олонхыг “ботууд” гэж үзэж байгаа бол “Twitter” Үнэт цаас, биржийн комиссын тайландаа энэ үгийн талаар огт дурдаагүй байна. Ихэвчлэн бот гэж нэрлэгддэг хуурамч, спам хаягуудыг автоматжуулсан байдаг бөгөөд хүн ашигладаггүй. Гэхдээ товлосон цагт жиргэхээр програмчлан автоматжуулсан “Twitter”-ийн ботууд сайн ч, муу ч байж болох ба “Twitter” бүгдийг нь платформоос хориглодоггүй байна.

 

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг