Э.БАТ-ҮҮЛ: Х.Баттулгыг намын даргаар бүртгэхгүй гэдэгт итгэлтэй байна
2022/05/19
С.Эрдэнэ, Э.Бат-Үүл, Д.Ганбат тэргүүтэй Ардчилсан намынхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Маргааш болох шүүхийн хуралдаанаар Х.Баттулгыг намын даргаар бүртгэхгүй гэдэгт итгэлтэй байна.
Х.Баттулга Ардчилсан намын үзэл баримтлалаас бүрэн урвасан. Манай намын үзэл баримтлалд бид үндэсний үзлийг бурханчилж шүтэн бишрэхээр заасан байдаг. Гэтэл энэ хүн 2020 онд манай улсыг Оросын дагуул болгох санал тавьсан. Путины үзэл баримтлалыг дэлгэрүүлэгч. Үзэл баримтлалаасаа урвасан хүнийг Дээд шүүх бүртгэхгүй гэж бодож байна.
Хэрэв шүүх түүнийг бүртгэвэл ноцтой байдал үүснэ. Үндсэн хуулийн хямрал болно. Х.Баттулга Үндсэн хуулийн хямралыг хүсэж байгаа гэж бодож байна. Түүний оролцоогүй сонгууль гэж байхгүй. Х.Баттулгын гутамшигт гурван урвалт бий шүү. Түүнийг бид яагаад ч мартаж болохгүй" гэв.
Зочин · 2022/05/20
Монголын улс төр мафийн савраас салж цэвэршинэ.
Зочин · 2022/05/19
Намын гишүүдийн насны босгыг 65 болгож буруулах тэгэхгүй бол зөнөсөн өвгөчүүд их яришиг удах болжээ