ҮХХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлжээ
2014/05/28
Өчигдөр орой АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж ҮХХАА-н сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ хэлэлцсэн юм.
Тэгвэл тус хуралдаанаар Х.Баттулгын оронд одоогийн хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг Үйлдвэр хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилуулахаар болжээ. Тэд МоАХ-ноос сайд томилогдсон салбарт тус фракцаас сайд тодруулах ёстой гэсэн зарчмыг баримталж энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Ш.Түвдэндорж 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХЯ-ны сайд, 2003-2008 онд МОАХ-ны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2012 онд МоАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Ардчилсан намын Нийслэлийн даргын албыг тус тус хашиж байгаад 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
Зочин · 2014/05/30
amjilt husie
Emee · 2014/05/29
Buyantai huu shuu,burhan iveej bgaa yumdaa.ajild n amjilt husye
Зочин · 2014/05/29
түй чорт побери
Зочин · 2014/05/29
за амжилт