Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг ажиллаа. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д, Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалуудыг гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх болон Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болсон хөрш орнуудтай харилцаагаа урагшлуулан хөгжүүлэх, идэвхжүүлэхэд чухал алхам болсон" гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхай хотод зохион байгуулсан Азид хамтын ажиллагаа, итгэлцлэлийг бэхжүүлэх олон улсын 4 дүгээр бага  оролцох үеэрээ БНХАУ-ын дарга Си Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон бусад орны төр засгийн тэргүүнүүдтэй уулзсан бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дэд дарга  болон Монгол Оросын хамтарсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

:Мөн тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалт нь Шанхайд болсон уулзалтаар яригдсан асуудлуудыг урагшлуулж, хоёр орны харилцааны шинэ чиглэл, хандлагуудын талаар ярьж, цаашдын хамтын ажиллагааны  зорилго чиглэлээ тодорхойлж чадсан уулзалт болсон гэдгийг дуулгалаа. Энэ уулзалтаар хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх чиглэлд дунд болон урт хугацааны хөтөлбөр боловсруулан ажиллах талаар санал солилцсон байна.

Түүнчлэн хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлыг ярилцаж,  шаардлагатай тохиолдолд Монгол улсын нутгаар байгалийн хийн хоолой тавих асуудалд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Энэ үеэр Монгол улсын иргэд БНСУ-д зорчиход барьцаа хөрөнгө байршуулах шаардлага тавьдаг талаар цөөнгүй асуулт ирсэн юм. Одоогоор БНСУ-д 27 мянга орчим Монгол улсын иргэн ажиллаж амьдарч байгаагийн 11 мянга орчим нь визний хугацаа хэтрүүлсэн иргэд байгаа аж.

Виз авахад  барьцаа хөрөнгө шаардаж байгаа нь зорчиж байгаа иргэдийн буцаж ирэх баталгаа нь болдог гэж БНСУ-ын тал тайлбарладаг. Гадаад харилцааны сайд Л.Болд БНСУ-д айлчлах үеэрээ 10 сая төгрөгийн барьцааг 5 сая болгох санал тавьсан. Удахгүй болох консулын зөвлөлдөх уулзалтаар энэ талаар дагнан ярилцаж, Гадаад харилцааны яамнаас барьцааны хэмжээг багасгах, барьцаа авахгүй байх гэсэн байр суурь баримталж байгаа гэж онцоллоо.

Х.Даваа