Үе үеийн УИХ-ын гишүүн, сайд асан нарын хийсэн мэдэгдэл
2014/05/28
Mонгол Улсын эдийн засаг хүндэрч, өсөлт нь өнгөрсөн онуудаас 5-6 хувиар саарч, төсвийн орлогын төлөвлөгөө 1.5 их наяд төгрөгөөр тасарч, хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар буурч, төсвийн алдагдал, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, төгрөгийн ханш 36 хувь хүртэл суларч, сүүлийн нэг жилийн хугацаанд тавьсан өр өнгөрсөн 22 жилийн нийлбэрээс давж хямрал гүнзгийрлээ.
Олон аж ахуйн нэгж дампуурлаа зарлаж, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурав. Эрх баригчдын алдаатай бодлого улс орны эдийн засгийг ийм байдалд хүргэлээ.
Өмнөх УИХ-аас өрийг эрсдэл даах хэмжээнд хязгаарлах зорилгоор 2010 онд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар босгоор хэлэлцэн баталж улсын өрийг ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан. Гэтэл эрх баригчид Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан энэхүү суурь зарчмыг хөндөж өрийн хязгаарыг нэмэгдүүлэн, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг алдагдуулах гэж байгааг буруушааж байна.
Өрийн хязгаарлалт нь хөгжлийн бус тогтвортой байдлын асуудал юм. Үүнийг Азийн өндөр хөгжилтэй орнуудын хурдацтай хөгжлийн туршлага харууллаа. Тэдний хөгжлийн бодлого нь өр дээр бус төсөв мөнгө, татвар, худалдааны тогтвортой бодлого хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, хувийн хэвшилд суурилсан байдаг. Тэд өр нь хөгжлийг тодорхой хугацаанд нэмэгдүүлдэг “Түр зуур”-ын арга бөгөөд урт хугацаандаа эдийн засгийг хөгжүүлэх бус унагаадаг гэдэг зарчим байр сууринаас хандаж иржээ.
Иймд эрх баригчид санхүү эдийн засгийн хямралт байдлаас гарахын тулд алдаа дутагдалаа өөрсдийн бодлого, буруутай үйл ажиллагаанаасаа эрж хайх хэрэгтэй. Бас олон улсын туршлагаас сургамж авч дотоод нөөц бололцоогоо дайчлан, үрэлгэн зардалаа танаж, данхар бүтэцээ цомхотгон, төсвийн арвилан хэмнэлтийн горимд шилжин бизнес эрхлэгчидээ дэмжиж, үйлдвэрлэл хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой. Ийм бодлого хэрэгжүүлэхийн оронд “Өрийн удирдлагын тухай хууль”-иар өрийн босгыг 70 хувьд хүргэн улс орноо гадаадын өндөр хүүтэй арилжааны зээлийн барьцаанд орхих замыг сонгосонд харамсаж байгаагаа илэрхийлье.
Иймд өрийн босгыг 70 хувь хүргэж хуульчлахаа зогсоохыг шаардаж байна. Харин эдийн засгийг эрчимжүүлэх, тодорхой томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Хөгжлийн бодлогын хууль”-ийг өргөн барьж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж энэхүү МЭДЭГДЭЛ-ийг гаргаж байна.
Дашрамд Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд заасанчлан ашигт малтмалын томоохон орд газруудыг Улсын Их Хурал болоод ард иргэдийн хараа хяналтаас ангид, зөвхөн Засгийн газар, түүний байгууллагууд захиран зарцуулах боломжийг олгохгүй байхыг Улсын Их Хурлын гишүүддээ анхааруулж байна.
Газрын баялаг нь нийт ард түмнийг үеийн үед тэжээх үүц тул түүнийг хэн нэгэн эрх мэдэлтэн хувийн ашиг сонирхолын үүднээс авч ашиглах нь эх орон, ард түмнээсээ урвасан үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлье.
УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛОН ҮЕ ҮЕИЙН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД, МОНГОЛ УЛСЫН САЙДААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨЛӨЛ:
Гарын үсэг:
Зочин · 2014/05/31
ZUN bolloo sanhvvdee hemnelyteigeer ayalliin chirgvvl machinaa 8993-0234-t zalgaadal zoriulaltiin asartai ni songoodol saihan amarchgaah uu tab tuhtai
Зочин · 2014/05/30
өрийн хязгаарлалтыг 70 хувьд хүргэх юм бол хойч үе маань гадны хараат байдалд орно. Зөвхөн зээлээс өөрт олдож болох ашгаа л харах юмдаа АН-ийхааан.
Зочин · 2014/05/29
дандаа МАн намын гишүүд
Зочин · 2014/05/29
дандаа МАн намын гишүүд
Зочин · 2014/05/29
Өнөөгийн дүлий толгойтууд юу боллоо гэж та нарын үгийг тоох вэ дээ? Ёстой холоо очиж ****** гэх байлгүй. Хажуудаа суугаа нөхдийн үгийг тэр бүү хэл нам доторхи нөхдийнхөө үгийг, ерөнхийлөгчийнхөө үгийг тоож хэлэлцдэггүй хүмүүс шүү дээ.