ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудаас их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валютыг хураан авсан
2022/06/10
Гаалийн ерөнхий газар болон Гашуун сухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр, Нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн байрнаас өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр ЭЦА болон АТГ-аас хамтарсан нэгжлэг хийжээ.
Шалгалтаар эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют илэрснийг авлигын холбогдолтой мөнгө байж болзошгүй гэж үзэж хураан авчээ.
Энэ талаар АТГ-аас тодруулахад шалгалтын үр дүн эцэслэн гараагүй үргэлжилж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Цэндоо · 2022/06/10
Энэ улс бодлогоо тодорхойлохгүй бол хүн амьдарч болхоо байлаа . Зах зээлын жам ёсоор бол энэ хүны зөв мэт зарчимч соц үеийн бодлогоор бол улсын хөрөнгөнд гар дүрсэн буруутай болж бна улс өөрөө аль замаар явхаа тодорхой болго түүндээ таарсан хууль дүрэм байгаа