Бие даагчид уу биеэ үнэлэгчид үү
2014/05/28
Энэ удаагийн парламентад гурван бие даагч гишүүн бий. Тэднийг ард түмнийхээ төлөөлөл болгон сонгохдоо жирийн иргэдийн дуу хоолой болно гэж сонгогчид нь найдсан биз.
Нээрээ ч тэд аман дээрээ ард иргэддээ хайртай, тэднийхээ ирээдүйн сайн сайхан, улс орны язгуур эрх ашгийн төлөө идэх хоол, унтах нойроо умартан зүтгэнэ хэмээн донгоддог.
Донгодох гэх үгийг сонгосны учир нь тэд цаагуураа хувийн эрх ашгийнхаа төлөө УИХ-д хүч тэнцүүхэн суудалтай хоёр намд “биеэ үнэлэх” болсонтой холбоотой.
Камерын өмнө нэгийг ярина хөшиг хаагдахад нөгөөг ярьж тохироо явагдана.
Үүний хамгийн тод жишээ бол “Давхар дээл”-ийн хуулийн төсөл. УИХ-аар энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр сонгогдох нь буруу” гээд л сонин хэвлэл, телевиз болгонд яриа өгч байсан. Бүүр энэ талаар тусгайлсан хэвлэлийн хурал хүртэл зарлаж, “Булган дээлтнүүд сугарч үлдэх гээд байна” хэмээн мэдэгдэж байлаа.
Үүний дөнгөж маргааш нь уг хуулийн төслийг УИХ-аас эргүүлэн татах эсэхээр санал хураахад эсрэг кноп дараад жишим ч үгүй сууж байснаас харахад ичгүүр сонжуургүй сурцтай биеэ үнэлэгчдийг санагдуулж байсан.
Хамгийн сүүлд С.Ганбаатар гишүүн түмэн олны нэрийг барьж эдийн засгийг, инфляцийг хөөрөгдөж буй гол буруутнаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг нэрлэж, нөгөө хоёр нөхрийн хамт УИХ-ын даргад өргөх бичиг барьсан нь олны анхаарлын төвд байна.
Уг нь Төв банкны хувьд валютын ханшийг тогтворжуулах үндсэн үүрэг хүлээдэг ч гэлээ Засгийн газар нь ажлаа хийж хөрөнгө оруулалт татаж, валютын урсгалаа нэмэгдүүлэхгүй байхад төв банк яах ч билээ дээ.
Тэднийг ямар нэгэн улс төрийн ашиг хонжоо харж ийнхүү хариуцлага хүлээх ёстой гол буруутан, хэргийн эзэн хэнгэргийн дохиур Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас асуудлыг холдуулж, авч үлдэх гэсэн Н.Алтанхуягийн тоглоомонд оролцсон гэх мэдээлэл ч чих дэлсэх болов. Гэвч АН-ын УИХ дахь бүлгийн хурал дээр Н.Золжаргалыг ажлыг нь хийлгэх нь зөв, одоо хэн нэгнийг огцруулж жүжиг тоглодог цаг биш гэж мэдэгдсэн нь нэгийг өгүүлж, хоёрыг сануулна.
Ер нь энэ парламентын бие даагчид нэртэй биеэ үнэлэгчид хэдий болтол өөрсдөд ашигтай нүүдэл хайсан тоглолт хийж, халаасаа зузаатгасаар байх вэ.
М.Нандин
Зочин · 2014/06/01
бие даагчид үнэн сайн залуус бид итэгдэг нам гэдэг мафид үйчилдэггүй
dagiimaa · 2014/05/30
Biye daagch ni Ganbaatar, biye-ee unelegch ni Davaasuren, Bolorchuluun 2 shuu dee.
zochin · 2014/05/30
Ganbaatariig daraagiin songuulid devshvel bi demjine, harin Davaasuren, Bolorchluun 2 boli boliod dald orvol taarna. Ta 2-n omnoos bi huvidaa ichij uheh ni dohson shuu, bitgii s***-daj bai gej zovloyo.
Зочин · 2014/05/30
ганбаатар минь нэрээ хичээж үнэнчээр зүтгээрэй
Зочин · 2014/05/30
ганбаатар шиг нам харж шаравдаггүй үнэнч залуус бие дааж сонгуульд оролцвол би хоосон хоносонч хамаагүй байгаа мөнгө тэр залууст ханьдвилна
ХҮН · 2014/05/30
БИД ГАНБААТАР ШИГ ХҮМҮҮСИЙГ ОЛНООР НЬ ДЭЭШ НЬ СОНГОЖ ГАРГАХ ХЭРЭГТЭЙЦӨӨН ХЭДЭН ХҮН ХАШГАРХААС САЙШГҮЙ ОЛНОХ БОЛСОН ЛУЙВАРЧАД ОЛНООР ТҮРЭЭД АСУУДАЛЫГ ШИЙДСЭЭР БАЙХ БОЛНО ИХ ХУРАЛДШУДРАГ ХЭСЭГ НЬ ОЛНОХ БОЛОЖ БАЙЖ Л АСУУДАЛЫГ ШИЙДЭЖЧАДНА
Зочин · 2014/05/30
АРД ОЛОН МИНЬ БИДНИЙ ӨМНӨӨСБИДНИЙ ТӨЛӨӨ ДУУГАРЧ ЯАВАА ЦӨӨН ГЭДЭН ХҮНЭЭДЭМЖЭХГҮЙ ЛУЙВАРЧАДТАЙ ХАМТАРЧ МУУ ХЭЛЭЭД БАЙХ ЮМ БОЛ ЭНЭ ЯДАРСАН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ТАНИЙ МЭНИЙ ТӨЛӨӨ ХЭН ДУУГАРАХ ЮМ ВЭ АРД ТҮМЭН БИД НЭГДЭЖ НЭГЭН ЗЭРЭГ ДУУГАРЧ БАЙЖ НЭГ ХҮН ШИГ ЭРХ АШГАА ХАМГААЛАН ТЭМЦЭЖ БАЙЖ САНСАН ЗОРЬСОНОО БИЕЛҮҮЛНЭ ШҮҮ ДЭЭ
Зочин · 2014/05/30
ум мааний бад ми хум.Энэ яваа насандаа нүгэл их хийвэл хойд төрөлдөө мэлхий болж төрдөг юм гэнэ лээ шүү. Бах ч байж магадгүй. Ува зайлуул гэж ха ха
Зочин · 2014/05/30
Dura
Зочин · 2014/05/30
Даваасүрэн, Болорчулуун хоёр хэтэвчээ зузаатгах л сонирхолтой нөхдүүд
иргэн · 2014/05/30
Ганбаатар бол ард түмэний үнэнч хүү танд дандаа баярлаж явдаг шүү.
Зочин · 2014/05/30
ZUN ayalliin chirgvvlee 8993-0234- t zalgaad zoroulaltiin asartai ni songoodol saihan ayalchgaah uu
Зочин · 2014/05/29
man humuusig ajlig n hiilge ta nar ene hiij b.gaa buteen baiguulaltig aigaad hiij chadaagui ayandaa ur dun garch ard tumen ta nartai hamt shuuh bizdee
Зочин · 2014/05/29
huvisgal l heregtei
Зочин · 2014/05/29
huvisgal l heregtei
Зочин · 2014/05/29
дээшээ гарахаараа л биш болчих юм. яая даа байз. хэн ч ялгаа алга. хэнийг сонгохоо ч мэдэхээ байлаа. итгэл дааж дайчин тэмцэгч ганц Ганбаатар л байгаа шүү. Шууд л хэлдэг. Ганбаатар шиг 10 хүн байвал ч ёстой сайхан байнаа.
Зочин · 2014/05/29
yostoi zuv heljee