Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр удаан хугацаанд Солонгос улсад эмчлүүлж байгаа билээ. Тиймээс МАХН-ын нөхдүүд үе үехэн хилийн чанад одож, намынхаа даргаас зөвлөгөө авах нь бий.

Харин ирнэ, ирэхгүй, ирж байна хэмээн үе үе шуугиан тарих тэрээр зургадугаар сарын 1-нд Монгол Улсад хүрэлцэн ирэх аж. 
    Н.Энхбаяр зургадугаар сарын 1-нд төрсөн бөгөөд өндөр дээд сэнтийд заларч байхдаа энэ өдрийг хүүхдүүдийн хамт тэмдэглэн өнгөрүүлдэг байв. Харин энэ удаад тэрээр Монголынхоо хүүхэд багачуудтай төрсөн өдрөө тэмдэглэнэ хэмээв.  
 

А.Гал