Төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн гаргасан байна. Эндээс бид УИХ-ын 76 гишүүний ХОМ-ийг хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэж байна. 

Дараах инфографикаас гишүүдийн нийт хөрөнгө орлогыг төрөл тус бүрээр нь ангилан харах боломжтой. 

Flourish logoA Flourish data visualization

УИХ-ын 76 гишүүнээс дөрөв нь гадаадад хадгаламжтай болохоо мэдүүлжээ. Тэдний мэдээллийг нэг бүрчлэн танилцуулбал:

зураг

 

зураг

 

  • УИХ-ын гишүүн Г.Дамдинням 185.9 сая төгрөгийн гадаад хадгаламжтай ба энэ нь 2020 оныхоос 162.4 сая төгрөгөөс өссөн дүн байна. 
  • Түүний дараа УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бичигджээ. Тэрбээр 14.2 сая төгрөгийн гадаад хадгаламжтай ба энэ нь өмнөх оныхоос нь нэг сая төгрөгөөр өссөн ажээ.
  • УИХ-ын дарга Г.Занданшатар мөн гадаадад 2.9 орчим сая төгрөг хадгалж байгаагаа мэдүүлсэн байна. 2020 оныхтой харьцуулахад энэ нь 1 сая төгрөгөөр буурчээ. 
  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 1.2 сая төгрөгийн гадаад хадгаламжтай болохоо мэдүүлсэн байна. 

Харин дотоодын хадгаламжийн тухайд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарынх 2020 онтой харьцуулахад 2021 онд 3.39 тэрбум төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байгаа бол Д.Өнөрболор гишүүнийх хамгийн их буурчээ. Түүний хадгаламж 5.59 тэрбум төгрөгөөр буурсан байна. 

Инфографик. УИХ-ын гишүүдийн дотоод хадгаламж