Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтгэн танилцуулсан. 

Үүнээс Засгийн газрын гишүүдийн хөрөнгө, орлого өнгөрсөн онд хэрхэн өөрчлөгдсөнийг онцолж байна. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 20.9 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготойгоор Засгийн газрын гишүүдийн хамгийн эхэнд бичигдэж байгаа ч түүний хөрөнгө орлого 2020 онтой харьцуулахад 5.46 тэрбум төгрөгөөр буурсан дүн аж. Түүний дараа Шадар сайд С.Амарсайхан 14.5 тэрбумын хөрөнгө, орлоготойгоор бичигдсэн бөгөөд мөн л 2021 онд өмнөх оноосоо 1.7 тэрбум төгрөгөөр хөрөнгө, орлого нь буурсан гэж мэдүүлжээ. 

 

График #1: ЗГ-ын Гишүүдийн 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэг. Орлого, зээл, үл хөдлөх гэх мэд төрлөөр сонгон харьцуулж харах боломжтой. 

Flourish logoA Flourish data visualization

Харин ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы хөрөнгө орлого хамгийн ихээр буюу 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Түүний орлого ийнхүү өсөхөд 

  • Гэр бүлийн орлого - 190 сая төгрөгөөр 
  • Мал аж ахуйн орлого - 1,258,635 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр
  • Авлага - 1,081,231.38 төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ. 

Өөрийн орлого өссөн сайд нарт

  • Л.Энх-Амгалан 432.2 сая
  • Б.Жавхлан - 394.5 сая
  • Б.Батцэцэг - 200 сая төгрөгөөр орлого өссөнөөр багтаж байна. 

График #2: 2020 vs. 2021 хөрөнгийн өөрчлөлт Засгийн газрын гишүүн тус бүрээр. Төрлөөр ялгаж харьцуулж харах боломжтой.

Flourish logoA Flourish data visualization

Мал аж ахуйн тухайд дээр дурдсанчлан З.Мэндсайхан сайдынх энэ төрөлд 2021 онд хамгийн их өссөн бол Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарынх түүний дараа бичигдэж байна. Тухайлбал, Б.Жавхлан сайдынх 188 сая, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнх 72.7 сая, Х.Нямбаатар сайдынх 6.3 сая төгрөгтэй тэнцэх хэмжээгээр мал аж ахуйгаа өсгөжээ.  

График #3: Засгийн газрын гишүүдийн мал аж ахуй

Flourish logoA Flourish data visualization

График #4: Засгийн газрын гишүүдийн эзэмшиж буй тээврийн хэрэгсэл. График дээр дарж дэлгэрэнгүй брэнд, загварыг харах боломжтой.