Төв аймгийн Баян сумын уугуул МАНЛАЙ уяач Б. Нямжавын БОГД ХЭЭР азарга түрүүллээ
2022/07/11
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 202 азарга мордож, 199 нь гарааны зурхайгаас эргэснээс түрүү магнайд Төв аймгийн Баян сумын уугуул Монгол улсын манлай уяач Баасансүрэнгийн Нямжавын Богд хээр азарга түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Хээр азарга өмнө нь их хурдын нэг, улсын наадмын нэг түрүү, бүсийн хоёр айргийн эзэн билээ.
- -Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын охин Х.Аминхишигийн Цолмон зээрд давхилаа. Зээрд азарга улс, бүсийн уралдааны дөрвөн түрүү, нэг аман хүзүүний эзэн юм
- -Айргийн гуравт -Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Шунхлай группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Титэм халзан хурдаллаа. Халзан азарга улсын нэг айраг, бүсийн нэг түрүүний эзэн билээ.
- -Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Т.Галбадрахын хүрэн азарга хурдаллаа
- -Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Монгол улсын манлай уяач Гончигбатын Батболдын Хүннү халтар азарга хурдаллаа. Халтар азарга өмнө нь улсын наадмын нэг, бүсийн наадмын хоёр түрүүн эзэн юм.

Хязааландаа төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж, соёолондоо айрагдаж байсан хурдан хээр өнгөрсөн жил шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд дан уяагаар түрүүлсэн билээ. Уясан цагаас урмыг нь хугалаагүй хээр азаргаа Нямжав уяач Богд хэмээн нэрийдэхээр шийдсэн бөгөөд удам, угшлынх нь талаар ийн өгүүлж байжээ.
УДАМ, УГШИЛ:
Эцэг: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Ч.Махбалын хээр
Эх: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, “Өндөр” хэмээх Чулууны хүү Гантөмөрийн адууны хээр гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2017 онд хязаалан:
-"Хангарьд -2017" төвийн бүсийн уралдаанд аман хүзүү
2018 онд соёолон:
-АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зургаа
-Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд айргийн тав
2019 онд хавчиг:
-Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд түрүү
2020 онд долоотой:
-АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү
DR. PRADHAN · 2025/02/04
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. PRADHAN · 2022/07/13
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.