УИХ-н БҮХ гишүүд “Давхар дээл”-тэй буюу сайд байж болно гэж үзлээ
2022/08/15
ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан өнөөдөр буюу наймдугаар сарын 15-ны өдөр 09.30 цагт эхэлсэн. Хуралдаан 18.00 цагийн орчимд дуусаж, шийдвэрээ гаргасан байна.
Тодруулбал, “Давхар дээл”-тэй сайдын тоог дөрвөөр хязгаарлахыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.
Мэдээлэл өгөхөд, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан гомдлыг ҮХЦ хэлэлцсэн. Тэд “Давхар дээл"-тэй сайд нарын тоог дөрөв гэж заасан нь Үндсэн хууль зөрчиж байна" гэсэн агуулгаар цэцэд хандсан байдаг. ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар гаргасан шийдвэр эцсийнх байдаг бөгөөд “Зөрчсөн” гэж дүгнэвэл Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох асуудал өрнөхөөр дүр зураг бий.