МАН-ын рейтингийг унагаж буй гол хүн Д.Сумьяабазар болохыг судалгаа харуулжээ
2022/08/17
УИХ-ын 2016, 2020 оны сонгуульд МАН дарааллан ялалт байгуулсан билээ. Хоёр дахь удаагийн ялалтаас нь хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрөөд байна.
Гэсэн хэдий ч эдийн засгийн нөхцөл байдал улам бүр муудаж, бараа, бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 жилд байгаагүйгээр нэмэгдэн, төгрөгийн ханш сүүлийн 32 жилд байгаагүйгээр унаад буй. Иргэдийн дунд МАН-ын нэр хүнд ч нэн хурдтай унаж буй нь бодит үнэн. Гэхдээ МАН-ын нэр хүнд гэдэг бол харьцангуй ойлголт. Тус намын мянга мянган гишүүд ба тус намаас улс төрийн алба хашиж буй хүмүүсийн бүгдийнх нь буруу гэхэд дэгс. Тэр бүү МАН-ын удирдах аппаратын түвшинд бол бусад намуудтай харьцуулахааргүй шаргуу, стратеги сайтай ажиллаж буй нь нууц биш.
Харин тухайн намаас төрийн албан тушаалд сонгогдон, томилогдон ажиллаж буй цөөн хэдэн эрх мэдэлтний үйл ажиллагаа л иргэдийн нүдэнд МАН-ыг төлөөлөн дүгнэгддэг учиртай. Тэгвэл яг хэн гэдэг эрх мэдэлтэн нь МАН-ын нэр хүндийг унагаад байна вэ? Энэ асуултанд хариулт болохуйц судалгааны дүн гарчээ.
2014 оноос хойш сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч буй "MEC" судалгааны компани 2022 оны наймдугаар сарын судалгаагаа танилцуулсан байна.
Уг судалгааны дүнгээс үзэхэд МАН-аас нэр дэвшин, сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өнгөрсөн сард 6.4 байсан бол энэ сард 0.1-ээр буурчээ. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ мөн л өмнөх сарынх шигээ 6.4 оноо авсан бол, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазар 3.1 оноо авчээ. Энэ нь Ерөнхий сайдынхаас гэхэд л хоёр дахин бага оноо билээ.
Өөрөөр хэлбэл МАН-ын рейтингийг унагаж буй гол хүн Д.Сумьяабазар болохыг уг судалгааны дүн харуулж байна.
Ер нь ч Улаанбаатар хотод сүүлийн үед газрын наймаа, төлөвлөлтгүй барилга барих, онц шаардлаггүй брожур солих гэх мэт үйл явдал улам бүр ихсэх болсон. Харамсалтай нь Д.Сумьяабазар энэ бүхний тухай ямар ч тайлбар хийхгүй байхын сацуу усан парк барих гэж байгаад орон сууц барьж буй компанийг "Хууль зөрчөөгүй ээ, улс төржүүлж байгаа юм" гэж Ерөнхий Сайдад тайлбарласан шигээ яваа нь үнэн юм.
Д.Бүдээ
сонин.мн
Bi · 2022/08/18
Сумъяабазар бол нээрээ арай ч дээ гэмээр ш дээ.
Зочин · 2022/08/18
lol · 2022/08/17
шал худлаа хуцах юмаа
Зочин · 2022/08/17
угаасаа энэ МАНд тдарга хийж чадхаар хүн байхгүй дан цүн баригч нар
хүннү · 2022/08/17
Сумьяабазар бол нийслэлчүүдийн дайсан. Олигтой бүтээн байгуулалт алга. Замаа сайжруулах талд олигтой шийдвэр гаргасангүй, харин ч эсэргээрээ татвар хураамж нэмэх, хориглох, саатуулах, торгох талын юм яриад суудаг хүн. Энэ нөхөрийг зайлуулах ёстой. Нийтийн тээвэргүй хот гэхэд болно.
Зочин · 2022/08/17
Зөв гардаг судалгаа гэж байдаг л юм бна түгжрэлийг бууруулж үнэхээр чадахгүй нь гээд үнэнээ хэлээч хий дэмий ажил алаачаа
Зочин · 2022/08/17
судалгаа үнэн л гардаг юмбайна Хурдхан солихгүй бол хотын ажил ч дууслаа даа ядаж бичиг үсэгт тайлагдххгүй юмуу бичгэндээ хариу өгөхгүй хуулийн хугацаагаа ч барихгүй юм