2022.08.18/  болсон Ардчилсан намын ээлжит бус Их хурлыг нээж, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга үг хэллээ.Ардчилсан намын ээлжит бус Их хуралд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 204 хорооны Ардчилсан намын гишүүдээс 1348 төлөөлөгч оролцов.

Намын ээлжит бус Их хурлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ишжамцын Мөнхжаргалыг Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэлсэн байна.

 

Харин Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар Ө.Шижир, АН-ын дэд даргаар Ш.Түвдэндорж,  Б.Ган-Очир, Д.Бадарсан, Т.Пүрэвхатан, О.Алтангэрэл нарыг Ардчилсан намын Ээлжит бус Их хурлаар олонхийн саналаар томилов. 

 

Мөн ҮБХ-ны Ээлжит бус хуралдааныг СХД-ийн ҮБХ-ны гишүүн Ш.Түвдэндорж даргалж, Тэргүүлэгчээр Орхон аймгийн ҮБХ-ны гишүүн З.Сарантуяа, БЗД-ийн ҮБХ-ны гишүүн С.Үнэн нар ажиллаж Намын Их хурлаар хэлэлцэх зарим асуудлыг хэлэлцэн уламжиллаа. 

Мөн Ардчилсан намын Ээлжит бус Их хурлаар өнөөгийн Ардчилсан намд тулгамдаад буй цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.