Энэ долоо хоногийн лхагва гаригт хуралдах Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.

МАН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт түүнийг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан юм. Тиймээс энэ долоо хоногийн Байнгын хороо, УИХ-ын чуулганаар Н.Батбаяр сайдыг огцруулах уу, суудалд нь хэвээр үлдээх үү гэдгээ шийднэ.

МАН-ын бүлгийн зүгээс Н.Батбаяр сайдыг ажилдаа хариуцлагагүй хандсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй, эдийн засгийг хүндрүүлж, ард түмний амьдралыг доройтуулсан хэмээн үзэж байгаа аж. Тэд өмнө нь ч түүнийг огцруулах асуудлыг хөндөж байсан.

Х.Даваа