УИХ Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд тус тус өөрчлөлт оруулсантай холботойгоор Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах төслөө ирэх Даваа гарагт УИХ-д өргөн барихаар болжээ.

 

Ингэхдээ үндэсний эв нэгдлийг хангах болон шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бүтэц боловсруулсан болохыг албаны эх сурвалж баталж байна.

 

Мөн өнөөдөр үдээс хойш тэрээр МАН-ын бусад удирдлагуудтай уулзах үеэрээ УИХ-д суудалтай АН, ХҮН-ын төлөөллүүдийг Засгийн Газарт орж ажиллахыг урих саналтай байгаагаа дуулгасан аж. Гэхдээ энэ нь одоогоор зөвхөн түүний санал бөгөөд бодит шийдвэр болгох эсэхээ МАН-ын Удирдах Зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэгтэй санал солилцож байж эцэслэх юм байна.