Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа Ерөнхий сайдаас захирамж гардан авч, ажилдаа орлоо
2022/09/02
Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Э.Болормаа Ерөнхий сайдын захирамжийг гардан авчээ. Тэрбээр өнөөдөр Ховд хотыг зорьж байгаа аж.
Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.