Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VII чуулган есдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох гэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эл форумд оролцохоор маргааш /2022.09.06/ ОХУ-ыг зорих гэж байна.

Төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцох тус чуулганы үеэр Л.Оюун-Эрдэнэ сайд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах ажээ.

Тус форумд Мьянмар, Монгол, Армени, Хятад зэрэг 60 гаруй орны төлөөлөгчид цугларах юм байна.

Ташрамд дурдахад, Өнгөрсөн 2021 онд зохион байгуулагдсан зургаа дахь удаагийн чуулганаар дэлхий нийтийг хамарсан КОВИД-19-ийн халдварын цар тахлын үр дагаврыг даван туулах, шийдэх гарцын талаар “Шинэ эрин үеийн эдийн засаг: Юу өөрчлөгдөж, юу үлдэх вэ”, “Алс Дорнод-шинэ сорилт боломжууд”, ”Өөрчлөгдсөн дэлхийд хамтын хариуцлага”, “Залуучуудын Алс Дорнын эдийн засгийн форум” гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хэлэлцсэн билээ.