Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн, үүнтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Өнгөрсөн нэгдүгээр сард Архангай аймагт цэцэрлэгийн багш хүүхэд зодож гэмтээсэн хэрэг гарах үеэр уг багш болон цэцэрлэгийн удирдлагууд хуурамч дипломтой гэдэг мэдээлэл, гомдол гарах болсон. Үүнээс үүдэн манай яамнаас мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран энэ оны гуравдугаар сараас эхлэн зургаан сарын турш шалгаж нягталсан.

Энэ асуудлыг шалгах үеэр үйл ажиллагааг нь зогсоох, шалгалтын ажлын хэсэгт ажиллаж байгаа хүмүүсийг дарамтлах, яаман дээр тусгай өрөөнд ажиллаж байсан ажлын хэсгийн компьютерын хард диск нь хоёр удаа алдагдсан.

Мөн хуурамч байж магадгүй гэсэн 400 гаруй хуурамч дипломыг цаасаар баталгаажуулсан байсан ч алга болсон. Төрийн яамнаас алдагдсан гэсэн үг.

Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд манай яам халдлагад өртөж бичиг баримт, компьютерын хард алдагдсан хэрэг гарсан" гэв.