Д.Алтанхуяг: С.Эрдэнэ 2024 онд намын жагсаалтыг зарж, мөнгө олох башир арга хэрэглэж байна
2022/09/08
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Алтанхуяг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд хандаж, АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүсэлт гаргасан С.Эрдэнийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
Энэ үеэрээ тэрээр: " С.Эрдэнэ огцорсоны дараа М.Тулгат манай намын даргаар сонгогдсон. Гэтэл С.Эрдэнэ энэ хүнийг бүртгүүлэхийн төлөө ажиллахгүй байна. Энэ оны 7-р сарын 2-ны өдөр СТӨ-нд болсон Ардчилсан намын 14 дүгээр Их хурал зохион байгуулалтын хувьд 100 хувь дүрмийн бус болсон. Нэг ч асуудал гишүүдээр хэлэлцүүлээгүй, санал шүүмжлэл хэлүүлээгүй, санал хураалгаагүй. Мөн С.Эрдэнэ намын дарга биш мөртлөө хурал даргалж, үймүүлсэн.
Иймээс би наанаасаа буу гэж шаардлага тавьсан. Гэтэл намайг 24 цаг хорьсон. С.Эрдэнэд АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгож огт болохгүй. С.Эрдэнэ намын даргын асуудлыг будлиулж байгаад 2024 онд намын жагсаалтыг зарж, мөнгө олох, эсвэл өөрөө жагсаалтанд багтаж УИХ-ын гишүүн болох башир арга хэрэглэж байна. Ер нь АН-ынхан нэгдэхийн төлөө байгаа, ярилцаад эхэлсэн. Саад болох ганц хүн нь С.Эрдэнэ. Иймээс энэ хүнтэй улс төрийн, хуулийн аргаар тэмцэл явуулна" гэв.
Зочин · 2022/09/10
altanhuygaa chi yu hiisiin er ni yg heniin be medhguim bnooo