Шинэчлэлийн Засгийн газрын "11-11" төвд лхагва гараг бүрт сайд нар болон агентлагуудын дарга нар ажиллаж, иргэдийн асуултанд хариулт өгдөг билээ.

Тэгвэл  энэ удаад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох юм. Тэрбээр энэ сарын 4-ний лхагва гарагийн 21:00 цагаас Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн асуултанд хариулах аж.

Ерөнхий сайдаас сонирхсон асуултдаа хариулт авахыг хүссэн иргэд "11-11" төвд хандах боломжтой бөгөөд [email protected] цахим шуудангаар мөн асуулт хүлээн авах юм байна.

Х.Даваа