Монгол кино нэгтгэл Төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанаас Монгол кино нэгтгэлийн гурван давхрыг кино үйлдвэрлэгчдээ түрээслүүлэх шийдвэрийг гаргалаа.

Монгол кино нэгтгэлийн гурван давхрын оюутны байраар ашиглаж байсан 14 өрөө бүхий ашигтай талбайг кино бүтээж байгаа уран бүтээлчид ашиглах боломж нээгдэж байна.

Ингэснээрээ кино үйлдвэрлэгчдийг хямд ажлын байраар хангах боломж нээгдэж буй аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол кино нэгтгэл төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнаас (9909-7028 гэсэн дугаараар) авах боломжтойг Соёлын яамнаас мэдээллээ.

зураг