УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэжээ.
Тухайлбал, Газрын тосны хуулийг өмнө нь унагасан ч дахин өргөн барьсан. Гэтэл шинэ хууль нь гэрээнүүдэд өөрчлөлт оруулахгүй, бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудлыг тоо тавихгүйгээр Засгийн газар шийднэ гэсэн нь буруу гэдгийг шүүмжиллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын 9 гишүүний бүрэлдэхүүнтэй албан бус бүлэг байгуулах гэж байгаагаа дуулгасан юм. Тэрбээр “Та нар УИХ-ын байж байгаа царайг нь хардаа. Би парламентыг ийм байна гэж ерөөсөө бодоогүй. Олонхийн эрх ашгийн төлөөх шийдвэрийн өмнө дандаа бүлэглэлийн шийдвэр ордог. Бүлэг гэдэг дарамтанд орж байгаа хүмүүс АН, МАН-д ч бий. Бүлгийн дарамтаас болж өнөөдөр шударга гишүүд нь дуугарч чадахгүй байна. Энэ албан бус бүлэг байгуулна гэдэг асуудлыг сүүлийн сар ярьж байна. Удахгүй эцсийн байдлаар олон нийтэд танилцуулна. Одоогийн байдлаар 10 гишүүн албан бус бүлэгт орохоор нэгдсэн. Ер нь доод тал нь 10 гаруй гишүүнтэй байхад ард иргэдийн төлөө, олонхийн төлөө бид шийдвэрээ гаргаж чадна гэж итгэж байгаа” гэсэн юм. Түүнчлэн "Шударга ёс" эвслийн бүлгээс 4, АН-аас хэд хэдэн гишүүд албан бус бүлэгт нэгдэхээ илэрхийлээд байгаа аж. Албан бус бүлэг нь тодорхой 3-4 асуудлыг сонгон авч, тэр асуудлаа шийдвэрлэхийн тулд үзэл бодол, саналаа нэгтгэх юм байна.
Д.Анар
Зочин · 2014/06/07
Hoorondoo hereldeed l baih yum .Hezee ajil hiih yum be?
Зочин · 2014/06/05
ene hyamarliin uyed MAH erh barisan bol mongol uls elgeeree hevtsen baih baisan daa
Г.Батнасан · 2014/06/04
Зөв зөв дараагийн сонгууль дөхөж байна. Энэ хоёр намын алинд нь ч найдах арга алга
Зочин · 2014/06/04
зөвөө зөв
Зочин · 2014/06/04
demjij bna . sain humuus negdeh tsag bolson
Зочин · 2014/06/03
Tuux dabtagdaj baina daa AN omno ni ch gesen iimerxuu l baisan shuudee bid ymiig amarxan martax ym daa
Зочин · 2014/06/03
УИХ-ын дарга нь гэж нэг хачин элий балай ойсонд хавчуулагсан нөхөр байхад яаж өөдтэй байхав дээ... АН -д боловсон хүчний нөөц ****** гэдэг нь үнэн юм. АН-ыг сонгосон доо харамсаж байна . Бүр уур хүрч ,ой гутаж байна.
Зүтгэл · 2014/06/03
Тэгвэл таарна даа. Арьдчилсан намын үед амаараа шороо үмхэж байна.Ажилгүй гудамд гарлаа. Аль ч нам хэрэггүй. Зүгээр л зүлгэн дээрээ суугаад амьдарья хүмүүсээ. Зурагтаар их хурлын гишүүдийг харахаас ой гутаж байна. Со киногоо үзэхээс дээ....
Зочин · 2014/06/03
tiimee yag Ganbaagiin nuur shig l bna