Түгжрэлд орсон Ш.Түвдэндорж
2014/06/02
Халуухан долоо хоног ширүүхэн эхлэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж насаараа шахуу мөр зэрэгцэн явсан Ш.Түвдэндоржийг “Сайд болгохгүй” гэж шулуухан мэдэгдэж энэ нь ч шуугиан тарих эх үндэс боллоо.
Өнөөдөр Ерөнхийлөгч шиг төгс бяр нь бүрэлдсэн улс төрч Монголд алга. Тэр үнэхээр хүчийг олон бэхэжжээ.
Араас нь МАН-ынхан “Ухаалаг төрийг өнөөдрөөс байгуулцгаая” гээд шулуухан хэлж орхив. Яг үнэндээ эдийн засгийн хямрал нүүрлэж Монгол Улсын бүхий л бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарууд хямралд орж хаалга үүдээ барьж, гадаадын хөрөнгө оруулагчид нь зугтаж байгаа энэ үед УИХ-ын нэгэн гишүүнийг салбартайгаа танилцах нэг жилийн хугацаа цаана нь хамгийн их улс төрждөг сүүлийн жилийн хугацаагаа найдаж орхих мулгуу тархитан Засаг төрийн оронд байхгүй шүү! гэдгийг ч хатуухан сануулаад авав. Нээрээ л МоАХ-ын үеэ өнгөрөөсөн өвгөн партизанд үйлдвэр худалдаа, мал аж ахуй, газар тариалангийн салбараар бүтэн жил ч лекц уншаад ойлгохгүй нь мэдээж юм.
УИХ-ын гишүүнийхээ ажлын дөнгөн данган залгуулж, Хууль зүйн байнгын хорооны даргын ажлыг ёстой төгс төгөлдөр гурилдагч гэж сөрөг хүчнээсээ хамгийн их донго авдаг Ш.Түвдэндоржийг ҮХХАА-н сайд болгоно гэж бодохоор ухаан санаанд яавч багтахгүй бөгөөд амь төдий дэнжигнэж байгаа улс орны нарийн ширийн асуудлуудын учрыг олоход цаг хугацаа алдахгүй чадалтай чадвартай салбарын хүний эрэлд гарахыг АН-д ард түмэн, амьдрал хоёр шаардаад байх юм.
Хүн шиг амьдарч улс шиг хөгжих хаашдаа худлаа болсон тул үлдэж байгаа хоёр жилдээ хэн нэгнийг сайд болгон эрхлүүлж улс орноороо тоглохгүй байх гэж газар тариалангийн салбарынхан ч горьдож суугаа нь мэдээж.
МАХН-МҮАН Шударга ёс эвслийнхэн “Давхар дээл хэрэггүй” гээд мөн хэлчихлээ. Энэ хэдэд итгэх арга байхгүй бөгөөд нэг сайн тал нь хааш нь л бол хааш нь яаж л бол яаж эргүүлэх өндөр боломжтой. Маневр сайтай гэсэн үг. Маргааш л шал өөр юм яриулж болно. Хамгийн гол нь хэрхэн яаж хэнтэй ямар тохироо хийх вэ гэдэг л чухал. Магадгүй дэд сайдыг нь Шударга ёс эвслээс томилох шинэ тохироо хийх боломжтой юм.
Бие даагчид хэмээх гурван нөхөр бий. Бас л “Давхар дээлгүй ухаалаг байя” гэж хэлж явна. Энэ гурвыг хэрхэхийг хөх тэнгэр ч мэдэх аргагүй бөгөөд зөвхөн мөнгө, албан тушаал, эрх мэдэл, зувчуулж гувчуулж болохоор юу ч л байна түүгээр л наймаалцана. Өөр асуудал байхгүй. Гэхдээ өөрсдийгөө өндөр ёс суртахуунтай гэж тунхаглаж явдаг АН-ынхан өнөөг хүртэл энэ гурван гишүүнийг тултал нь угжиж ирсэн тул мөн л хааш нь л бол хааш нь яаж л бол яаж эргүүлэх тул өнөөдөр хэлж байгаа үгийг нь байр суурь гэж үзэхэд хэцүү билээ.
Зочин · 2014/06/04
harah tsarainii hiij chadahgui nohor bna
Зочин · 2014/06/03
ene xiij chadaxgui ee
Зочин · 2014/06/03
Хүнд чадах чадахгүй зүйл гэж байдаг энэ Түвдэндорж гэдэг чинь ичих булчирхайгүй юм байхдаа хөөрхий.
Зочин · 2014/06/03
ерөнхийлөгч битгий хэл энгийн иргэн надад ч сонин байна. давхар дээлий нь тайлуулъя энэ зун их халуун болно гээд байхад хүн ******** гэж байгаа юм шиг 3 давхарлуулаад байхдаа яадаг нөхдүүд вэ? АН-д ямар гай болсоэ юм бол хөөрхий Түвдэндорж.... тээ