Ерөнхий сайд ҮАБЗ-ийн зөвлөмжийг биелүүлэх гэж халтуурдаж байна
2014/06/02
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын цуглаж Монгол Улсын бодлогыг тодорхойлж байдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэмээх байгууллага байдаг билээ.
Энэ байгууллагаас 2014 оны 5 сарын 6-ны өдөр “Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тухай”хэмээх зөвлөмж гаргасан бөгөөд 4-рт нь : Бондын зөвлөл гээч зүйлийг татан буулга гэж заасан байдаг.
Гэвч Засгийн газар энэ зөвлөмжийг биелүүлэх нь битгий хэл харин ч өөрсдийн үзэмжээрээ асуудалд хандаж Бондын зөвлөлийг татан буулгах нь битгий хэл харин ч зөвлөлийнхөө бүрэлдхүүнд өөрчлөлт оруулж байгаа харагдах юм. Засгийн газрын энэ үйдэл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжинд хүндэтгэлгүй хандаж үл тоож байгаа байдлыг юу гэж тайлбарлах хүн ч олдохгүй байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж нь УИХ-аар гаргасан хууль биш, тогтоол биш, Засгийн газрын тогтоол биш тийм болхоор заавал биелүүлэх шаардлагагүй хэмээн үзэж буй нь илт бөгөөд хэрэв ийнхүү зөвлөмжийг нь эс дагаваас цаашид ийм байгууллага байх хэрэгтэй эсэх асуудлыг ч хөндөн гаргаж тавих нь бас зүй ёсны хэрэг юм.
УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Одхүү ажлаа өгч Эгийн голын усан цахилгаан станцыг барих даалгавар авч бүтээн байгуулалт тийш яваар одсон бөгөөд түүний оронд заларсан С.Ламбаа гуайн нэрийг оронд нь сольж бичээд түүнийгээ ҮАБЗ-ийн зөвлөмжийг биелүүлчихлээ гэж харж байгаа бол харамсалтай.
Хууль биелүүлээгүй Засгийн газар, хариуцлагатай албан тушаалтныг Үндсэн хуулийн цэцэд өгч асуудлаа шийдвэрлүүлж болдог бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг биелүүлээгүй албан тушаалтныг хэрхэн яаж хариуцлага тооцох нь бүрхэг байсаар байна.
Нэгэнт хэн ч хариуцлага хүлээж, гаргасан шийдвэрийг нь дагаж мөрддөггүй юм бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж байх! Ажлын алба гэж байх! хэр таарсан төсөвтэй байх ч утгагүй юм!