Ерөнхий сайд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг ОГЦОРУУЛЛАА
2022/09/27
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг улны айл гэр нэрлэсэн явдалд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс Монголын нийт ард түмний өмнөөс хүлцэл өчье. Д.Сарангэрэл Засгийн газрын гишүүний хувьд Үндсэн хууль зөрчсөн учир Ерөнхий сайд түүнийг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргалаа гэв.
Мөн хариуцлагагүй, ёс зүйгүй мэдэгдэл хийсэндээ салбарын сайд Д.Сарангэрэл ёс зүйн алдаа гаргаснаа ухамсарлаж, өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргасан гэдгийг тэрбээр хэллээ.
Зочин · 2022/09/27
Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай
Зочин · 2022/09/27
Зөв тэтгэвэрт нь гарга эмэгтэй хүн 55 нас хүрвэл тэтгэвэртээ суу гэж хэлсэн ярьсанаа ойлгохгүй