Эрчим хүчний сайд С.Чойжилсүрэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцдэг үү?
2022/10/05
Эрчим хүчний сайд С.Чойжилсүрэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцдэг талаар нутгийн иргэдийн төлөөлөл ярилаа.
Тэрбээр "Цагдаагийн хүчээр хамгаална. Хүч түрж орно гэж түүхэнд байхгүй. С.Чойжилсүрэн зун ирэхдээ бид нарт хэлсэн. Тэгэхэд сайд болоогүй байсан. Би орон нутагт нь очиж танилцана. Ер нь тиймэрхүү юм болоод байгаа юм байна.
Би ер нь эсэргүүцэж байгаа шүү гэж хэлсэн. Бид хамтдаа бүгдээрээ асуусан" гэдгийг хэлсэн юм.
Увс аймгийн иргэд тус УЦС-ыг барихыг эсэргүүцсэн талаар өчигдөр мэдээлсэн билээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УЦС-ын ажлыг тасалдуулбал хариуцлага тооцох талаар "Засгийн газраас Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг санаатайгаар тасалдуулж хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэгтэй ажлын хэсгийг байгуулахаар болсон" хэмээн мэдээлж байв.
Зочин · 2022/10/05
Erdenebyrengeen hyrdan barij ehleh ni manai ylasiin stratikiin zeb bodlogop baih yostoi,eneeh l er sirnii negee tal syy dee!!bid chahilgaanaar tasaldalgyi er sirgyi baibal bidnii dabyy tal haragdana.ene ajiliig ehlyylehgyi geh eldeb zerchil margaaniig zogsooj ylas yndestenii hybi zayanii zeb siidber gej hyleen zebseereh heregtei!!!!
Зочин · 2022/10/05
Усан цахилгаан станцаа бушуухан барихсан ачаалал үүсэх үед тохируулага хийж болдог өөрийн өртөг хямд бие даасан улс байж эрчим хүчны дутагдалтай оросоо авдаг хэцүү л байна шүү