Өчигдөр 12 цагийн орчимд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өөрийн сошиал хуудсаар лайв хийн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хурцаар шүүмжилсэн агуулгатай зүйлсийг ярьсан билээ.

Тодруулбал тэрээр: "У.Хүрэлсүх Монголын хөгжлийн гацаа, чөдөр нь болсон тухай олон хүн ярьж байна. У.Хүрэлсүх бол хулхи Сүх, 2018 онд М.Энхболдод алуулах гээд байна, авраач гэж Ерөнхийлөгч асан Х.Баттулга ба миний өрөөнд орж, өвдөг нь чичрээд сууж байсан. Өнөөдөр Монголд 100 мянган компани дампуурах гэж байхад У.Хүрэлсүх тэрбум мод яриад явж байна, Эрдэнэт үйлдвэр зэрэг төрийн өмчит компаниудтай холбоотой бизнесийг У.Хүрэлсүхийн дүү хийж байна, У.Хүрэлсүх өрсөлдөгчөө захиалж, Ерөнхийлөгч болсон. С.Эрдэнэтэй өрсөлдвөл хэн ч Ерөнхийлөгч болж чадна. АН-ыг хагалж буй хүн бол У.Хүрэлсүх. С.Баярцогтыг АН-ын дарга болгох гэж шахаад байгаа. "Сахал" Д.Эрдэнэбилэгийг Сингапур руу зугтаалгасан хүн бол У.Хүрэлсүх. Өнөөдөр У.Хүрэлсүх хонгилын шүүхтэй, хаан дарангуйлагчтай болсон байна. Гэхдээ Монголын буян их. Чамтай үзнэ. У.Хүрэлсүх шиг новшийг зайлуулахыг ард түмэндээ уриалж байна" гэсэн юм.

 

 

 

Үүнийхээ дараа тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй viber-аар харилцсан гэх зурвасаа дэлгэв.

 

 

сонин mn

 

Үүний дараа буюу өнгөрөгч шөнө Авлигатай тэмцэх газраас түүний төрсөн ах болох Зам, Тээвэр Хөгжлийн Дэд Сайд асан, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнийг  48 цагийн хугацаатайгаар саатуулсан байна. Түүнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн гэнэ.

 

Харин энэ тухай Ж.Батзандан: "Хэрэв Хүүкийн зөвлөх гэмт хэрэг үйлдсэн бол Хүүк ч холбогдох нь тодорхой. Намайг айлгах гэж байгаад өөрийнхөө болон найзынхаа амьдралаар тоглов. Хүүк минь." гэсэн байна. Мөн Ж.Батзандан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцруулахыг шаардсан жагсаал зохион байгуулах гэж байгаа гэнэ.

 

Э.Мягмар

sonin.mn